ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
ЕРӨНХИЙ ЗААЛТ
- MOTI.MN нь МЕТА МОТИ ХХК-ийн интернэт худалдааны албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, MOTI.MN-ээр үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
- Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд МЕТА МОТИ ХХК болон хэрэглэгч хамтран хяналт тавина.
ВЭБСАЙТ БА ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
- MOTI.MN худалдааны тэмдэгтүүд нь МЕТА МОТИ ХХК, түүний групп компаний өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
- Хэрэглэгч MOTI.MN талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
MOTI.MN ХЭРЭГЛЭГЧ БА ГИШҮҮНЧЛЭЛ
- Та манай онлайн шоп-д бүртгүүлэн ашиглах боломжтой. Ингэснээр хүргэлтийн хаягаа хадгалж дараа дараачийн худалдан авалтад ашиглах, захиалгыг түүхийг үзэх, урт хугацаанд худалдан авалтаас хамаарсан урамшуулал хүртэх боломж бүрдэнэ.
- Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг MOTI.MN цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг MOTI.MN бүрэн хариуцна.
- Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
- Нэг хэрэглэгч нэг л имэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
- Хэрэглэгч утасны дугаар, хүргэлтийн хаягийг алдаатай буруу оруулсанаас хүргэлт хоцрох, цуцлах эрсдэл үүссэн бол хэрэглэгч бүрэн хариуцна.
- Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид Хэрэглэгчийн профайл үүснэ. Хэрэглэгчийн профайлд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг, хуримтлагдсан бонус зэрэг багтах бөгөөд картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
- Хэрэглэгч нэг удаа худалдан авалт хийхдээ бүртгэлгүй ашиглах боломжтой байх ба энэ тохиолдолд хэрэглэгчийн өмнөх болон дараачийн захиалгууд нэгтгэгдэн хөтлөгдөхгүй.
ҮНЭ, ТӨЛБӨР ТООЦОО
- Барааны үнэ тогтмол шинэчлэгдэж байх ба барааны үнэ дараах байдлаар худалдаалагдана.
- Бараа бүтээгдэхүүн нь бусад салбар дэлгүүрүүдийн үнэтэй ижил буюу хямд үнээр борлуулагдана.
- Та зөвхөн төлбөр төлсөний дараа захиалга баталгаажих ба STOREPAY, QPAY, SOCIAL PAY, VISA, MASTER, UNIONPAY зэрэг төлбөрийн хэрэгслүүдээс сонгон төлбөр төлөх боломжтой.
- StorePay төлбөрийн хэрэгслийг ашиглахдаа та StorePay үйлчилгээний одоо мөрдөгдөж буй үйлчилгээний нөхцлийг хангах ба үүнд MOTI.MN-ий зүгээс зохицуулалт хийдэггүй болно.
- Захиалгын үнийн дүн 50`000₮ -өөс дээш, захиалгын бүтээгдэхүүний нийт жин 10кг-с бага болон өндөр+урт+өргөн нийлбэр 70см-аас бага бол Улаанбаатар хотын төв хэсэгт хүргэлт үнэгүй. Төв хэсгийн урд хязгаар зайсан толгой, хойд хязгаар 6,7 буудал, баруун хязгаар 5 шар, зүүн хязгаар оффицерийн ордон байна.
- Дээрх бүсээс хэтэрсэн тохиолдолд 1км тутам 1000 төгрөг төлөх ба уг нэмэлт төлбөрийг Хэрэглэгч хүргэлтийн компаний ажилтан буюу жолоочид илгээмжийг авахдаа төлнө.
- Та бүтээгдэхүүнээ сагсанд нэмж хүргэлтийн хаяг оруулах замаар тухайн бүсийн одоо мөрдөгдөж буй хүргэлтийн тарифыг харах боломжтой.
- Хүргэлтийн хийх хаяг, илгээмжийн хэмжээ, жин, үнийн дүнгээс хамаарч тооцогдох хүргэлтийн компаний үйлчилгээний доорх тарифийг мөрдлөг болгоно.
Илгээмжийн нийт жин | 0-10кг | 11-30кг | 31-40кг | 41-50кг | 50кг-аас их бол кг тутамд |
Илгээмжийн нийт овор буюу урт+өндөр+өргөн нийлбэр (метр куб биш) | 0-70см | 71-140см | 141-170см | 170< | |
Сагсан дахь бүтээгдэхүүний нийт үнэ 50`000₮ буюу түүнээс их бол: | |||||
Налайх, Багануур, Багахангай, Төв аймаг | 6,200 | 13,800 | 25,500 | 37,200 | 1,040 |
Улаанбаатарын төв бүс | 0 | 5,500 | 11,000 | 16,500 | 500 |
Улаанбаатарын төвийн бүсээс гадагш мөн төвийн 6 дүүрэг дотор | 1км тутам 1,000₮ (Хэрэглэгчид жолоочид төлөх) | ||||
Зүүнхараа, Хархорин, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр, Дархан, Булган, Эрдэнэт | 6,200 | 13,800 | 25,500 | 37,200 | 1,040 |
Ханбогд, Замын-Үүд, Баянхонгор, Дорнод | 11,900 | 25,100 | 42,500 | 59,900 | 1,530 |
Архангай, Өвөрхангай, Дорноговь | 8,100 | 17,600 | 31,200 | 44,800 | 1,200 |
Цогтцэций, Сүхбаатар, Өмнөговь | 10,000 | 21,300 | 36,800 | 52,300 | 1,370 |
Тосонцэнгэл, Хөвсгөл | 13,800 | 28,900 | 48,200 | 67,500 | 1,700 |
Завхан | 17,600 | 36,500 | 59,600 | 82,700 | 2,030 |
Говь-Алтай | 19,400 | 40,300 | 65,200 | 90,100 | 2,190 |
Увс | 25,100 | 51,700 | 82,300 | 112,900 | 2,690 |
Ховд, Баян-Өлгий | 27,000 | 55,500 | 88,000 | 120,500 | 2,850 |
Сагсан дахь бүтээгдэхүүний нийт үнэ 50`000₮ -с бага бол: | |||||
Налайх, Багануур, Багахангай, Төв аймаг | 11,700 | 19,300 | 31,000 | 42,700 | 1,040 |
Улаанбаатарын төв бүс | 5,500 | 11,000 | 16,500 | 22,000 | 500 |
Улаанбаатарын төвийн бүсээс гадагш мөн төвийн 6 дүүрэг дотор | 1км тутам 1,000₮ (Хэрэглэгчид жолоочид төлөх) | ||||
Зүүнхараа, Хархорин, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр, Дархан, Булган, Эрдэнэт | 11,700 | 19,300 | 31,000 | 42,700 | 1,040 |
Ханбогд, Замын-Үүд, Баянхонгор, Дорнод | 17,400 | 30,600 | 48,000 | 65,400 | 1,530 |
Архангай, Өвөрхангай, Дорноговь | 13,600 | 23,100 | 36,700 | 50,300 | 1,200 |
Цогтцэций, Сүхбаатар, Өмнөговь | 15,500 | 26,800 | 42,300 | 57,800 | 1,370 |
Тосонцэнгэл, Хөвсгөл | 19,300 | 34,400 | 53,700 | 73,000 | 1,700 |
Завхан | 23,100 | 42,000 | 65,100 | 88,200 | 2,030 |
Говь-Алтай | 24,900 | 45,800 | 70,700 | 95,600 | 2,190 |
Увс | 30,600 | 57,200 | 87,800 | 118,400 | 2,690 |
Ховд, Баян-Өлгий | 32,500 | 61,000 | 93,500 | 126,000 | 2,850 |
ВЭБСАЙТ БОЛОН ХҮРГЭЛТИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
- Вэбсайтын ажиллагаа: 24цаг
- Хүргэлт:
- Өдрийн 16:30 өмнө баталгаажсан захиалгыг тухайн өдрийн 18:00-00:00 цагийн хооронд
- Өдрийн 16:30 цагаас хойшхи захиалгыг маргааш өдрийн 10:00-00:00 цагийн хооронд тус тус хүргэнэ.
- Хүргэлтийн үйлчилгээ нь Монгол улсын нутаг дэвсгэрт хаана ч хүргэх боломжтой.
Ажлын цаг гэдэгт нийтээр амрах баярын өдрүүд, давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөллөөр үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсноос бусад тохиолдолд
БАРИМТЖУУЛАЛТ
- Бүх гүйлгээ, захиалгын мэдээлэл, и-баримтыг имэйлээр илгээнэ.
- Худалдан авагч барааг шалгаж хүлээн авах үүрэгтэй.
- Төлбөр төлсөн баримт нь бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн эцсийн баталгаа болно.
БАРАА БУЦААХ НӨХЦӨЛ
- Худалдан авсан бараа нь үйлдвэрийг доголдолтой эсвэл захиалсан бараа биш, зөрүүтэй бол худалдан авагч шалгасаны үндсэн дээр тухайн үед буцаах боломжтой.
- Бусад тохиолдолд худалдан авагч барааг буцаах боломжгүй тул сайтар шалган авах шаардлагатай ба шалгаж аваагүйн улмаас гарсан асуудлыг МЕТА МОТИ ХХК хариуцахгүй болно.
- Зайлшгүй шалтгаанаар хэрэглэгчийн хүсэлтээр хүргэгдээгүй, лацыг хөндөөгүй барааг буцаах бол үйл ажиллагааны зардал, гүйлгээний шимтгэлийн хураамж зэргийг багтаан 20% төлбөр суутгана.
БУСАД ЗААЛТ
- Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал вэб оператор хэрэглэгчийн утас эсвэл имайл рүү холбогдож лавлагаа хийж болно.
- Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг имэйл (sales@moti.mn) болон чат ашиглан мөн 75339999 утсаар холбогдон лавлаж болно.
- Хэрэглэгчийн нууцлал, дата ашиглалттай холбоотой нөхцлийг https://moti.mn/privacy-policy/ хэсгээс уншиж танилцах боломжтой.