n

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

ЕРӨНХИЙ ЗААЛТ

  1. MOTI.MN нь МЕТА МОТИ ХХК-ийн интернэт худалдааны албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  2. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, MOTI.MN-ээр үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
  3. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд МЕТА МОТИ ХХК болон хэрэглэгч хамтран хяналт тавина.

ВЭБСАЙТ БА ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

  1. MOTI.MN худалдааны тэмдэгтүүд нь МЕТА МОТИ ХХК, түүний групп компаний өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
  2. Хэрэглэгч MOTI.MN талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

MOTI.MN ХЭРЭГЛЭГЧ БА ГИШҮҮНЧЛЭЛ

  1. Та манай онлайн шоп-д бүртгүүлэн ашиглах боломжтой. Ингэснээр хүргэлтийн хаягаа хадгалж дараа дараачийн худалдан авалтад ашиглах, захиалгыг түүхийг үзэх, урт хугацаанд худалдан авалтаас хамаарсан урамшуулал хүртэх боломж бүрдэнэ. 
  2. Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг MOTI.MN цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг MOTI.MN бүрэн хариуцна.
  3. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  4. Нэг хэрэглэгч нэг л имэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
  5. Хэрэглэгч утасны дугаар, хүргэлтийн хаягийг алдаатай буруу оруулсанаас хүргэлт хоцрох, цуцлах эрсдэл үүссэн бол хэрэглэгч бүрэн хариуцна.
  6. Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид Хэрэглэгчийн профайл үүснэ. Хэрэглэгчийн профайлд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг, хуримтлагдсан бонус зэрэг багтах бөгөөд картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
  7. Хэрэглэгч нэг удаа худалдан авалт хийхдээ бүртгэлгүй ашиглах боломжтой байх ба энэ тохиолдолд хэрэглэгчийн өмнөх болон дараачийн захиалгууд нэгтгэгдэн хөтлөгдөхгүй.

 

ҮНЭ, ТӨЛБӨР ТООЦОО

  1. Барааны үнэ тогтмол шинэчлэгдэж байх ба барааны үнэ дараах байдлаар худалдаалагдана.
    • Бараа бүтээгдэхүүн нь бусад салбар дэлгүүрүүдийн үнэтэй ижил буюу хямд үнээр борлуулагдана.
    • Та зөвхөн төлбөр төлсөний дараа захиалга баталгаажих ба STOREPAY, QPAY, SOCIAL PAY, VISA, MASTER, UNIONPAY зэрэг төлбөрийн хэрэгслүүдээс сонгон төлбөр төлөх боломжтой.
    • StorePay төлбөрийн хэрэгслийг ашиглахдаа та StorePay үйлчилгээний одоо мөрдөгдөж буй үйлчилгээний нөхцлийг хангах ба үүнд MOTI.MN-ий зүгээс зохицуулалт хийдэггүй болно.
    • Захиалгын үнийн дүн 50`000₮ -өөс дээш, захиалгын бүтээгдэхүүний нийт жин 10кг-с бага болон өндөр+урт+өргөн нийлбэр 70см-аас бага бол Улаанбаатар хотын төв хэсэгт хүргэлт үнэгүй. Төв хэсгийн урд хязгаар зайсан толгой, хойд хязгаар 6,7 буудал, баруун хязгаар 5 шар, зүүн хязгаар оффицерийн ордон байна.
    • Дээрх бүсээс хэтэрсэн тохиолдолд 1км тутам 1000 төгрөг төлөх ба уг нэмэлт төлбөрийг Хэрэглэгч хүргэлтийн компаний ажилтан буюу жолоочид илгээмжийг авахдаа төлнө.
    • Та бүтээгдэхүүнээ сагсанд нэмж хүргэлтийн хаяг оруулах замаар тухайн бүсийн одоо мөрдөгдөж буй хүргэлтийн тарифыг харах боломжтой.
    • Хүргэлтийн хийх хаяг, илгээмжийн хэмжээ, жин, үнийн дүнгээс хамаарч тооцогдох хүргэлтийн компаний үйлчилгээний доорх тарифийг мөрдлөг болгоно.
Илгээмжийн нийт жин 0-10кг 11-30кг 31-40кг 41-50кг 50кг-аас их бол кг тутамд
Илгээмжийн нийт овор буюу урт+өндөр+өргөн нийлбэр (метр куб биш) 0-70см 71-140см 141-170см 170<
Сагсан дахь бүтээгдэхүүний нийт үнэ 50`000₮ буюу түүнээс их бол:
Налайх, Багануур, Багахангай, Төв аймаг 6,200 13,800 25,500 37,200 1,040
Улаанбаатарын төв бүс 0 5,500 11,000 16,500 500
Улаанбаатарын төвийн бүсээс гадагш мөн төвийн 6 дүүрэг дотор 1км тутам 1,000₮ (Хэрэглэгчид жолоочид төлөх)
Зүүнхараа, Хархорин, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр, Дархан, Булган, Эрдэнэт 6,200 13,800 25,500 37,200 1,040
Ханбогд, Замын-Үүд, Баянхонгор, Дорнод 11,900 25,100 42,500 59,900 1,530
Архангай, Өвөрхангай, Дорноговь 8,100 17,600 31,200 44,800 1,200
Цогтцэций, Сүхбаатар, Өмнөговь 10,000 21,300 36,800 52,300 1,370
Тосонцэнгэл, Хөвсгөл 13,800 28,900 48,200 67,500 1,700
Завхан 17,600 36,500 59,600 82,700 2,030
Говь-Алтай 19,400 40,300 65,200 90,100 2,190
Увс 25,100 51,700 82,300 112,900 2,690
Ховд, Баян-Өлгий 27,000 55,500 88,000 120,500 2,850
Сагсан дахь бүтээгдэхүүний нийт үнэ 50`000₮ -с бага бол:
Налайх, Багануур, Багахангай, Төв аймаг 11,700 19,300 31,000 42,700 1,040
Улаанбаатарын төв бүс 5,500 11,000 16,500 22,000 500
Улаанбаатарын төвийн бүсээс гадагш мөн төвийн 6 дүүрэг дотор 1км тутам 1,000₮ (Хэрэглэгчид жолоочид төлөх)
Зүүнхараа, Хархорин, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр, Дархан, Булган, Эрдэнэт 11,700 19,300 31,000 42,700 1,040
Ханбогд, Замын-Үүд, Баянхонгор, Дорнод 17,400 30,600 48,000 65,400 1,530
Архангай, Өвөрхангай, Дорноговь 13,600 23,100 36,700 50,300 1,200
Цогтцэций, Сүхбаатар, Өмнөговь 15,500 26,800 42,300 57,800 1,370
Тосонцэнгэл, Хөвсгөл 19,300 34,400 53,700 73,000 1,700
Завхан 23,100 42,000 65,100 88,200 2,030
Говь-Алтай 24,900 45,800 70,700 95,600 2,190
Увс 30,600 57,200 87,800 118,400 2,690
Ховд, Баян-Өлгий 32,500 61,000 93,500 126,000 2,850

ВЭБСАЙТ БОЛОН ХҮРГЭЛТИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

  1. Вэбсайтын ажиллагаа: 24цаг
  2. Хүргэлт:
    • Өдрийн 16:30 өмнө баталгаажсан захиалгыг тухайн өдрийн 18:00-00:00 цагийн хооронд
    • Өдрийн 16:30 цагаас хойшхи захиалгыг маргааш өдрийн 10:00-00:00 цагийн хооронд тус тус хүргэнэ.
    • Хүргэлтийн үйлчилгээ нь Монгол улсын нутаг дэвсгэрт хаана ч хүргэх боломжтой.

Ажлын цаг гэдэгт нийтээр амрах баярын өдрүүд, давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөллөөр үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсноос бусад тохиолдолд

 

БАРИМТЖУУЛАЛТ

  1. Бүх гүйлгээ, захиалгын мэдээлэл, и-баримтыг имэйлээр илгээнэ.
  2. Худалдан авагч барааг шалгаж хүлээн авах үүрэгтэй.
  3. Төлбөр төлсөн баримт нь бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн эцсийн баталгаа болно.

БАРАА БУЦААХ НӨХЦӨЛ

  1. Худалдан авсан бараа нь үйлдвэрийг доголдолтой эсвэл захиалсан бараа биш, зөрүүтэй бол худалдан авагч шалгасаны үндсэн дээр тухайн үед буцаах боломжтой.
  2. Бусад тохиолдолд худалдан авагч барааг буцаах боломжгүй тул сайтар шалган авах шаардлагатай ба шалгаж аваагүйн улмаас гарсан асуудлыг МЕТА МОТИ ХХК хариуцахгүй болно.
  3. Зайлшгүй шалтгаанаар хэрэглэгчийн хүсэлтээр хүргэгдээгүй, лацыг хөндөөгүй барааг буцаах бол үйл ажиллагааны зардал, гүйлгээний шимтгэлийн хураамж зэргийг багтаан 20% төлбөр суутгана.

БУСАД ЗААЛТ

  1. Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал вэб оператор хэрэглэгчийн утас эсвэл имайл рүү холбогдож лавлагаа хийж болно.
  2. Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг имэйл (sales@moti.mn) болон чат ашиглан мөн 75339999 утсаар холбогдон лавлаж болно.
  3. Хэрэглэгчийн нууцлал, дата ашиглалттай холбоотой нөхцлийг https://moti.mn/privacy-policy/ хэсгээс уншиж танилцах боломжтой.
Back to Top
Product has been added to your cart